Зорилго, зорилт

Байгаль орчны талаар явуулж буй төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд оршино.

ЗОРИЛТ 1

ОЙН АСУУДАЛ

Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээх ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох.

ЗОРИЛТ 2

УСНЫ ЧИГЛЭЛЭЭР

Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хомсдол, бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

ЗОРИЛТ 3

БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ

Иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах бодлого, эрх зүйн орчинг сайжруулах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нь баталгаатай болгох нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

ЗОРИЛТ 4

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрүүдэд уялдуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж аялал жуулчлалын төвийн бүсийн тулгуур төв болно.

ЗОРИЛТ 5

УУЛ УУРХАЙ

Орон нутгийн тогтвортой хөгжлийг хангаж алт олборлох, боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс иргэдийг орлоготой болгох, орон нутгийн эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх эдийн засгийн чадавхийг өсгөхөд оршино.

ЗОРИЛТ 6

ХОГ ХАЯГДАЛ

Нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ, технологийг дэмжин хаягдлыг бууруулж, байгаль орчинд хал багатайгаар зайлуулах, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хатуу хог хаягдлын зохистой менежментийг төлөвшүүлж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэхэд оршино.                                

Дархан-Уул аймгийн Байгаль орчны газар