Тус газар нь Сн3-ийн 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 347 тогтоолоор Дархан хотын Байгаль хамгаалах газар, 1991 оны нэг дүгээр сарын 14-ний өдрийн АДХГЗ-ны захирамжаар Байгаль орчны хяналтын газар, 1997 онд Дархан-Уул аймгийн засаг даргын 67 дугаар захирамжаар Байгаль хамгаалах газар, 2009 онд Засгийн газрын тогтоолоор Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 2008 оны 67 тоот шийдвэрийг үндэслэн орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааран Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болгон зохион байгуулсан.