СУМДЫН ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ БОЛЛОО.

Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгавар, Аймгийн засаг даргын баталсан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 2025 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт тавих зорилгоор Онцгой байдлын газартай хамтран аймгийн Хонгор, Орхон, Шарын гол сумдаар үзлэг шалгалт зохион байгууллаа. Тус шалгалтаар сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал, түймэр унтраах бүлгийн томилгоо, техник багаж хэрэгсэл, хувийн үүргэвчний бүрдүүлэлт зэргийг шалгалаа. Мөн ойн нөхөрлөл, байгаль хамгаалагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын ажлыг шалган заавар, зөвлөгөө өгсөн юм. Мөн ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүдэд Ой, хээрийн түймрийн үед ажиллах зарчим, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, техник, багаж хэрэгслийн ажиллуулах заавар сэдвүүдээр танхимын сургалтад хамрууллаа.

СУМДЫН ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ БОЛЛОО.