Хэлэлцүүлгийг Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдад 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уулзалтад сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Хог тээврийн байгууллага, ЕБС-ийн төлөөлөл, Багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалт, хэлэлцүүлгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд, аймгийн Засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах, гэрээнд Хог хаягдлын тухай хууль, Агаарын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл "Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, хотын зөвлөл, хотын Захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйл " Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох", хөрсөнд шингэдэг нүхэн жорлонг халж, сайжруулсан ариун цэврийн байгууламж байгуулах талаарх журмын төслүүдтэй танилцаж санал солилцов. Уулзалтад УЦУОШТ-өөс сумдын агаарын чанарын өнөөгийн байдал, 2024 онд явуулсан агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогын дүн, “Дархан дахин төлөвлөлт” ААТҮГ-аас “Эко жорлон” төслийн танилцуулга, нүхэн жорлонг халж сайжруулсан ариун цэврийн байгууламж байгуулах ажлын талаар танилцуулав.