ХОНГОР СУМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
ЗГХА Ойн газрын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд зураг төсөв, ОГ/202403005 тоот гэрээний дагуу 6 га талбайд 8 төрлийн нийт 12000 ширхэг мод тарих ажлыг ойн мэргэжлийн байгууллага "Моёт" ХХК гүйцэтгэлээ.
Хаврын тарилтаар навчит төрлийн 11700 ширхэг мод тарьсан бол намрын тарилтаар шилмүүст төрлийн 300 ширхэг модоо тарьж арчилгаа цэнэг усалгаа хийж дуусгалаа.
Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2023 онд шинээр байгуулагдсан бөгөөд нийт 12 га талбайд Хонгор сумын сум хөгжүүлэх сангаас бүтээн байгуулалтын ажил, хашаа болон ногоон байгууламжид мод тарих ажлыг мэргэжлийн байгууллага болон "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХХК-тай хамтарч хийсэн.
Дархан-Уул Аймаг, Ойн газар