" ДАРХАН ТӨГС БАЯСГАЛАНТ ТӨГӨЛД" МОД ТАРИЛАА.
"Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан хот байгуулагдсаны түүхт 64 жилийг ойг угтаж Дархан суманд байрлах "Төгс баясгалант төгөл"-д мод тарих ажлыг зохион байгууллаа. Төгс баясгалант төглийг 2024 онд Буддын шашны төв гандангийн санаачлагаар байгуулсан бөгөөд нийт 7,9 га талбайг хамарч Ногоон дарь эхийн цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зураг төсвийг батлуулсан.












