"АМАР АМГАЛАНГИЙН ТӨГӨЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

✍️Дархан-Уул аймгийн төв Гандантэгчинлэн хийдийн санаачилгаар Дархан сумын 9-р багийн нутагт 6 га талбайд мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг бодлогоор дэмжиж, аймгийн ГХБХБГазраас газрыг баталгаажуулж, Дархан сумын Засаг даргатай гэрээ байгуулан талбайг хүлээлгэн өгсөн. ✅Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Дашчойлин хийд, Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийд, Гэлэгпэлжэйлин хийд, Үржин Санаг Чойлин хийд, Чойжирпэлжайлин хийд, Таравдо Замбуулин хийд, Дархан Самяа хийд, Лэгшаддонгойлин хийд, Номун далай хийд, Сүсэгтэн олон нэгдэж, ойн мэргэжлийн байгууллагатай хамтран 116 нарс, 116 голт бор мод тарьж, /2024.10.13/ “Амар амгалангийн төгөл” цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүллээ.

"АМАР АМГАЛАНГИЙН ТӨГӨЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.