АККУМЛЯТОРЫН ХАЯГДЛЫГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АРГААР ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ “ЭЛЕКТРОКЕМ МОНГОЛ” ХХК-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Байгаль орчны газраас “Электрокем Монгол” ХХК-аас Монгол улсад хэрэгжүүлж буй “аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэр”-ийн хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулах үйлдвэрийн төлөөлөл, төрийн байгууллагын хамтарсан уулзалтыг 2025-05-16-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил, Авто тээврийн төвийн дарга Д.Батхишиг,авто тээврийн хяналтын улсын байцаагчид, “Доктор авто сүлжээ чэйн” ХХК-ийн авто засварын газрын төлөөлөл , холбогдох байгууллагууд оролцлоо. Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх менежментийг Дархан Уул аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сайжруулж, тэдгээрийг дахин боловсруулж, устгахдаа байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй аргаар олон улсад ашиглагдаж буй тэргүүний техник, технологийг ашиглах чиглэлээр талууд хамтран ажиллахаар хэлэлцэв.

АККУМЛЯТОРЫН ХАЯГДЛЫГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АРГААР ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ “ЭЛЕКТРОКЕМ МОНГОЛ” ХХК-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.