АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН УЛСЫН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
Аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01-А/16 дугаар захирамжаар “Дархан-уул аймгийн нутаг дэвсгарт агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлийг явуулах” ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Байгаль орчны газар ахалж, УЦУОШТ, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нар хамтран ажиллав.
Тооллогоор 15-100квт, 100-4200 квт, 4200квт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух, технологийн зуух, автотээврийн хэрэгсэл өөрөө явагч бүрэн хамрагдана.
2026 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Орхон сум, Хонгор сум, Салхит багт ажиллаж 4 байгууллагын 13 зуухыг тоолж, агаарын чанарын стандарт хангуулах, шүүлтүүр шинэчлэн тавих, технологи шинэчлэх талаар төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэл, зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн талаар санал хүсэлт, мэдээлэл өгөх лавлах дугаар: 7037-7369 /БОГ/, 99372570 /УЦУОШТ/